УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хөгжлийн банкны асуудлаар УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулах шаардлага’’ нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Украин улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд байхад Киев хотод таван жил сурч байсан. Өнөөдөр тус улсад нөхцөл байдал маш хэцүү байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Улаан загалмай зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай холбогдож байгаа. Миний бие нэг сарын цалингаа хүмүүнлэгийн аянд хандивлана.