С.Эрдэнэ: Урвагч Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэндээ АН-ын гишүүдээс хүлцэл өчье

Arslan.mn

Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурал өчигдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ   "Би нэг зүйлийг маш тод томруун хэлье. АН-аас олон лидер төрж байсан. Гэхдээ Халтмаагийн Баттулга шиг улс орноо сүйрүүлсэн, АН-аас сүйрүүлсэн ийм лидер, удирдагч байгаагүй юм шүү.

Х.Баттулга бол бидний хувьд асар том алдаа байсан. Би тухайн үед намын дарга байсны хувьд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ урвагчийг нэр дэвшүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. " гэв.

Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд асан М.Энхсайхан,  Шадар сайд асан Да.Ганболд нар оролцож, АН, улс орон, дэлхий дахинд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32340