Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд өнөөдөр Ерөнхийлөгч төрийн одон медаль хүртээж байна.
Тухайлбал, өнөөдөр Moon Dance хамтлагийн үүсгэн байгуулагч, багш, дасгалжуулагч О.Саранхүү “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг” одонгоор энгэрээ мялаалаа.
Бүжгийн урлагт хорь гаруй жил зүтгэж буй тэрбээр бүжгийн урлагийн нэгэн гоц төлөөлөл.