Цагдаагийн ганц эмэгтэй хурандаа Д.Долгорсүрэн “Цэргийн гавъяаны улаан туг“ одонгоор энгэрээ мялаав

Arslan.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Дарамсүрэнгийн Долгорсүрэн "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор  энгэрээ мялаав.

Тэрбээр  цэрэг, цагдаагийн байгууллагад сүүлийн 20 гаруй жилийн турш дэслэгчээс эхлээд хурандаа хүртлээ ажиллаж яваа цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд яг одоо ажиллаж байгаа ганц эмэгтэй хурандаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32382