Ирэх сард зохион байгуулагдах Ардчилсан намын даргын сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, материалаа хүлээлгэн өгөөд байна.
Тэгвэл энэ талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам өөрийн цахим хуудаснаа "Баттулга аа чи одоо болноо зогс. Чи нам байтугай энэ улсыг самарсан. Путины гар хөлөөр үндэстнээ нураалгавал бидний л хохь болно.Гэвч Монголд эрүүл сэтгэхүй байгаа юм шүү. Чамд итгэсэн удаа надад бий. Харин ч сайн таньж авсан учраас МОНГОЛ үндэстэнд чи дэмий" гэжээ.