УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагт Төрийн ордонд боллоо. Нээлтэд манай улсад суугаа Элчин сайдууд оролцов.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням ширээн дээрээ "No war, yes peace" гэсэн бичиг тавьж, дайныг эсэргүүцэж, энхийг эрхэмлэж байгаагаа илэрхийлэв.