Ц.Нямдорж: ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 74,5 хувьтай байна

Arslan.mn

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж өчигдөр (2022.03.15) Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоор баталжээ. Төлөвлөгөөнд 6 бодлого, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгнасан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 2021 оны байдлаар 74.5 хувийн /өссөн дүнгээр 19.5 хувь/ хэрэгжилттэй байна гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцууллаа.

Монгол Улсын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18.4-д “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлд аудит хийлгэхээр жил бүрийн хоёрдугаар сарын 01-ний дотор Төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлж, гуравдугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Улсын Их Хурал 04 дүгээр сарын 01-ний дотор хянан хэлэлцэнэ.” гэж заасан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32525