Л.Энх-Амгалан: Багшийг өрөвдөх шаардлагагүй, хүүхэд зодсон бичлэгийг нь үзсэн

Arslan.mn

Нийслэлийн Ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн багш сурагчаа зодсон гэх асуудал олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй. 

Тухайн багшийг өчигдөр /2022.03.16/ ажлаас нь чөлөөлсөн бөгөөд эл асуудалд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм билээ. Тиймээс сургуулийнх нь Ёс зүйн зөвлөл нь хуралдаж, тухайн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан л гэж харж байна. Тэр багшийг өрөвдөөд байх шаардлага байхгүй. Цаашдаа ч гэсэн том гашуун сургамж болох ёстой" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32560