ОХУ-ын Элчин Сайдын Яам Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцов уу?

Arslan.mn

Монгол Улс дахь ОХУ-ын Элчин Сайдын яам өчигдөр буюу 3-р сарын 24-ны 14.00 цагийн орчимд өөрийн албан ёсны сошиал хуудасанд "РИА Новости" агентлагийн мэдээллийг хуваалцав.

Ингэхдээ "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд:" гэсэн тайлбар хийсэн нь Монгол Улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон, Монгол Улсын иргэдэд илт дайсагнасан өнгө аястай байсан нь олон улсын харилцаа, дипломат ёсыг зөрчсөн туйлын хачирхалтай зүйл болж байна гэжээ.

Монгол Улсын Гадаад Харилцааны Яам энэ үйл явдалтай холбоотойгоор эсэргүүцлийн ноот бичиг гаргах гэж байгаа тухай эх сурвалж өгүүллээ.

Arslan.mn

 

Эх сурвалж: sonin.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32620