Прокурорын туслах ажилтны ажлын байранд ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Шалгаруулалтыг Улсын ерөнхий прокурорын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар батлагдсан “Прокурорын байгууллагын захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх журам”-ын дагуу 2022 оны 5 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Улсын ерөнхий прокурорын газарт зохион байгуулна.
Шалгаруулалтад оролцогчид дараах материалыг бүрдүүлж, 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Багатойруу Хуульчдын гудамж 15/1 хаягаар эсхүл Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг эрхлэх газрын 103 тоот өрөөнд хүлээлгэн өгнө үү. Үүнд:
- Төрийн албан хаагчийн анкет;
- Шалгалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Шалгалтад оролцох иргэний гурван үеийн намтар;
- Бакалавр, түүнээс дээш боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /гадаадад төгссөн бол баталгаат орчуулга/;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар /төрийн албан хаагчид хамаарна/;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Хөдөлмөр эрхлэлтийн байдлыг нотолсон баримт;
- Цээж зураг 4x6 см хэмжээтэй /3 хувь/;
- Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол баталгаажуулсан хуулбар;
- Төрийн албан хаагч, төрийн жинхэнэ албаны нөөцөд байгааг нотлох баримт;
- Цэргийн албыг биечилж болон дүйцүүлэн хаасныг гэрчлэх баримт бичгийн баталгаажуулсан хуулбар байна.
Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн иргэд 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд цугларч шалгалт болох газар, цаг хугацааны талаарх мэдээллийг авах боломжтой.
/Жич: Нэмэлт мэдээллийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ч.Бурмаа /99089376/, Ц.Мөнхжаргал /99164162/, туслах ажилтан Н.Нандин-Эрдэнэ /80880199/, хүний нөөцийн мэргэжилтэн Ш.Сийлэгмаа /88019466/ нартай холбогдон авч болно/