Д.Тогтохсүрэн: Б.Пүрэвдорж гишүүнээс долоо хоног болгон улс төр хийхгүй байхыг хүсье

Arslan.mn

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж горимын санал гаргаж, тэтгэврийн доод хэмжээг тогтоохдоо долоон жилийн цалингийн дунджаар биш таван жилээр тогтоох хуулийн төслийг яаралтай хэлэлцэж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Энэ бол зөвхөн шинээр тэтгэвэрт гарахтай холбоотой хүмүүсийн асуудал. Өөрөөр хэлбэл шинээр тэтгэвэрт гарч буй хүмүүс долоо эсвэл таван жилийн цалингийн дунджаар тэтгэврээ тогтоолгох уу гэдэг асуудал. Иргэдийн дунд тэтгэвэр нэмэх буруу ойлголт яваад байна. Ирэх дөрөвдүгээр сард Нийгмийн даатгалын багц хуулиар энэ асуудлыг хэлэлцэнэ. Тиймээс Б.Пүрэвдорж гишүүнийг долоо хоног бүр улс төр хийхгүй байхыг хүсье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32747