Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Чөлөөт бүс байгуулна гэдэг чинь улс дотор улс байгуулна гэсэн үг. Амаргүй ажил. Өмнө нь хоёрын хоёр чөлөөт бүс байгуулчихаад тэрнээсээ сургамж аваагүй л байна. Бид 30 жил хөөцөлдөөд банкуудын лоббиг давж чадахгүй байна. Монголд өнөөдөр нэг ч гадаадын банк алга. Нэг ч гадаад банк байхгүй байж олон улсын санхүүгийн чөлөөт бүс байгуулна гэж байгаа нь авцалдаагүй бишүү. Эхлээд ядаж нэг ч болов гадны банктай болъё. Банкны үйл ажиллагааг эрүүлжүүлье.