Э.Бат-Үүл: Бид ардчиллын төлөө гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч тэмцэж ирсэн

Arslan.mn

Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний Украин руу хийж буй дайн бол ардчилалд зарласан дайн. Энэ үйл явдлын дараахан АН-д хандаж ОХУ-ын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэл үүнийг нотолно. Манай намыг хоёр дахь Украин шиг үзэж буй бүдүүлэг явдал гарсан.

Зөвлөлийн үеийн колончлолын сэтгэлгээнээс салаагүй хүмүүс цөөнгүй байдаг юм байна. Тиймээс хийх ажил их байна. Колончлолын сэтгэлгээг юу ч үгүй үлдэн хөөх ёстой.

Бид 32 жилийн турш гудамжинд ч, төрийн ордонд ч, шоронд ч ардчилалын төлөө тэмцэж ирсэн. Үйл хэргийнхээ төлөө газрын доороос ч тэмцэж чаддаг нам шүү гэж хэлье" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32882