Сүхбаатарын талбайд жагсаал хийж буй залуучууд Ерөнхий сайдад 7 шаардлага тавьсан. Нэг шаардлагад нь, Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан албан тушаалтнуудад торгох ял оноодог заалтыг өөрчлөхийг шаардсан юм.
Энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өнөөдрийн байдлаар жагсаал цуглаанд оролцсон залуусыг хорьж, цагдаж байгаа асуудал байхгүй. Өглөө холбогдох тодруулгуудыг хийгээд, бүгдийг сулласан.
Залуучуудын тавьсан шаардлагыг хүлээн авсан. Эрүүгийн хуулийн авлига, албан тушаалын заалтад өөрчлөлт оруулах асуудлыг ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.