Засгийн газар өнөөдөр /2022.04.08/ ээлжит бусаар хуралдахаар болжээ.
Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчтай уулзах үед Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдуулж, асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Жагсагчдын тавьж байгаа шаардлагын дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, яаралтай хуралдуулна" хэмээсэн.
Улмаар хуралдааныг 17.00 цагаас товложээ.
Хурал дууссаны дараа шийдвэрийг олон нийтэд танилцуулах юм байна.