ТАНИЛЦ: Төрийн байгууллагуудын тавилга авах 1.3 тэрбум төгрөгийн тендерийг ЦУЦЛАВ

Arslan.mnТөрийн, төрийн өмчит байгууллагуудын тавилга худалдан авах 1.3 тэрбум төгрөгийн тендерийг цуцалжээ.

Учир нь энэ оны улсын төсвийн алдагдлыг бууруулах, хэмнэлтийн бодлогод шилжих шийдвэр гарсан юм.

Тодруулбал,

  • Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
  • Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
  • Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
  • Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
  • Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарласныг хүчингүй болгожээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
32936