УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхээ мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга лайв хийж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор өөрийгөө түдгэлзүүлье гэх хүсэлт тавьж, шударга хүний дүрд тоглож байна. Үгүй бол хуулиа мэдэхгүй байна. Энэ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх ямар ч боломжгүй.
Би тухайн үед УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгч байхад Ц.Нямдорж сайд "УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудлыг өөрийнх нь хүсэлтээр хэлэлцэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл хуулийн мухардалд орлоо" гэж байсан. гэлээ.