УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Бүлгээр хоёр асуудал хэлэлцсэн.
Нэгт, жагсагчдаас хүргүүлсэн шаардлагын талаар Л.Оюун-Эрдэнэ дарга бүлэгт мэдээлэл хийлээ.
Хоёрт, Үнэ тогтворжуулах хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын даргын захирамжаар Ажлын хэсэг гарсан. Миний бие ахалж байна. Бид төлөвлөгөөгөө бүлгийн гишүүддээ танилцуулж, саналыг нь сонслоо. Бүлгийн гишүүдээс төсвийн тодотгол хийхийг дэмжлээ.
Ганцхан төсөвт тодотгол хийхээс гадна ТӨХК-иудын зардлыг танах асуудлыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэн. Үүнийг хамтад нь хэлэлцэнэ. " гэлээ.