УИХ дахь намын бүлгүүд хуралдаж дуусаад мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар "УИХ-ын гишүүд 4 тэрбум төгрөгтэй холбоотой хууль батлуулснаар 20 сая төгрөг авдаг гэх ташаа мэдээлэл яваад байдаг. Хэзээ ч ийм юм байгаагүй. Сарын хугацаанд бензиний зардалд 500 мянган төгрөг төсөвлөдөг. УИХ-ын гишүүд утасны төлбөрөө төлүүлдэггүй. Хоёр бие төлөөлөгч, нэг туслахтай ажилладаг. УИХ, Тамгын газрын институцийн хэмжээнд улсын төсөвт жилдээ 50 тэрбум төгрөг төсөвлөн ажилладаг. " гэв.