Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын автомашины тоог ҮСХ-ноос танилцуулав.
Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.
Тухайлбал,
- 1767 (17.9%) нь жижиг тэрэг,
- 1364 (13.8%) нь том оврын,
- 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна.
УИХ-ын 95, яам агентлагийн 654, төсөвт байгууллагын 6886 автомашинтай бөгөөд үүний 1364 нь Lexus, Nissan Patrol, Land Cruiser зэрэг том оврын машин байна.