Ардчилсан намаас өнөөдөр /2022.04.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд МАН үнэмлэхүй олонхоор төрийн эрхийг барилаа. Одоо гоншгиноод байх зүйл байхгүй. АН-аас, ард түмний буруугаас болсон гэх юм байхгүй. Сүүлийн үед гадаад нөхцөл байдал, олон улсын хямралаас шалтгаалсан зүйлс байна гэж мэдэгддэг боллоо. Олон улсад хямарсан зүйл байхгүй. Геополитикийн асуудал байгаа. Хэдий ийм нөхцөлд ч гэлээ манай улс л эдийн засгаа хэвийн болгож чадахгүй байна. БНХАУ-ын харилцааг ашиглаж чадахгүй, эдийн засгаа сэргээж чадахгүй ганц улс бол манайх байгаа. Үүнд МАН бүрэн хариуцлага хүлээх ёстой." гэв.