ЗГ: Хувийн цэцэрлэг, сургуульд төрөөс олгодог хувьсах зардлыг ХОЁР ДАХИН нэмэхээр боллоо

 

Цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар Засгийн газар гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Энэ хүрээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмж бага байгаа дүүрэг, хороодыг тодорхойлж, хувийн хэвшилтэй хамтран ажиллах шийдэлд хүрч, төрөөс олгодог хувьсах зардлыг хоёр дахин нэмэх шийдвэр гаргажээ.

Энэ талаар тэрбээр "Аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа хүүхдүүдэд зориулан цэцэрлэг байгуулж, ажиллуулбал татварт ногдох орлогоос хасаж тооцох хамтарсан шийдвэрийг Улаанбаатар хот дээр гаргахаар шийдэл ярилаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33061