Өнгөрөгч долоо хоногт болсон "Ажлаа хий" жагсаалын үеэр залуус "Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх"-ийг Засгийн газраас шаардсан.
Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар өнөөдөр /2022.04.17/ Боловсрол шинжлэх ухааны яам , Эдийн засгийн хөгжлийн яам , Сангийн яам болон Нийслэл, дүүргийн засаг дарга нар, Боловсролын ерөнхий газрын дарга удирлагуудтай уулзаж байна.
Учир нь Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 69,729 хүүхэд Сургуулийн өмнөх боловсрол /СӨБ.-д хамрагдаж чадахгүй байгаа бол нийслэлд 57 байршилд цэцэрлэгийн ачаалал өндөр байгаа ажээ.