Д.Тогтохсүрэн: НДШ-ийн буцаан олголтыг бүлгийн гишүүд ДЭМЖЛЭЭ

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.

Хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүлгийн хурлаар төсвийн тодотгол хэлэлцсэн. 2022 оны шинэ хөрөнгө оруулалт 1 их наяд төгрөг төсөвлөж байснаас 502 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хасаж байна. Энэ шийдвэр төсвийн тодотгол батлагдсаны дараа тавдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Өмнө нь хийсэн төсвийн тодотгол дээр нийт төсөвт байгууллагын төсвөөс 15 хувийг хассан. 

Хувь хүний төлдөг НДШ-ийн 50 хувийг буцаан олгох тухай төсвийн тодотголд тусгасан. Энэ нь төлөөд орж ирсэн шимтгэлийн 50 хувийг буцаан иргэнийхээ данс руу шилжүүлнэ гэсэн үг.

НДШ-ийн хувь хүний төлдөг шимтгэлээс 50 хувийг буцаан олгохыг бүлэг дэмжиж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33104