Энэ сарын 19-ний өдөр АТГ-аас Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгээс байцаалт авчээ.
Тодруулбал, түүнийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан тайлбар, мэдүүлэг авсан байна.
Ингэхдээ АТГ-ын мөрдөгч нар Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан гэх мэдээлэл байна.
Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.