АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан шалгаж байгаа билээ.
Тэгвэл Н.Алтанхуяг гишүүн өнөөдөр АТГ-т очиж байцаалт өгөхөөр болжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, түүнийг өнгөрсөн даваа гарагт АТГ-аас байцаалт, мэдүүлэг авахаар дуудсан ч өмгөөлөгчийн хамт өнөөдөр байцаалт, мэдүүлэг өгөхөөр болжээ.
АТГ-аас Н.Алтанхуягт 17 хуудас бүхий баримтыг танилцуулж, тэр хүрээнд байцаалт авахаар болсон талаараа мэдэгджээ.