Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Ингэхдээ Дарханы замын удаашралтай байгаа хэсэгт ЗХЖШ-ын үүрэг гүйцэтгэгч нарыг дайчлан ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргасан гэлээ.
Мөн Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байгаа юм.
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
- Газрын тосны хайгуул ашиглалтын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.