Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Монголчуудын нэр төрд халдсан, өдөөн хатгасан үйл ажиллагаанууд их болсон талаар онцолж, Сүхбаатарын талбайд эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглана хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл өөрийн цахим хуудаснаа "Жижиг улс зүрх зоригтой байж л их гүрнүүдийн хүндлэлийг хүлээдэг юм.Үүнийг анх дэлхийд харуулсан Улс бол Швейцарь, хожим нь Сингапур нэмэгдсэн. Америк, Орос, Хятад аль нь ч Монгол Улсыг хүндэлдэг байх хэрэгтэй. Путины женокууд, хомосоветусууд Монголчуудыг аймхай харагдуулаад байна" гэв.