ЭНЭ ЗУНЫ ХИТ ДУУ “DESPACITO”

Report.mn

Пуэрто Рикагийн дуучин Луис Фонси-гийн “Despacito” лайв стримингийн дээд амжилтыг тогтоогоод байна. Реппер Daddy Yankee-тай хамтран дуулсан энэ дуу Spotify, Apple Music, Google Play, Amazon Unlimited, Deezer гээд бүхий л стримингийг манлайлж байна. Одоогийн байдлаар 4,6 тэрбум удаа тоглогдсон нь Жастина Биберийн “Sorry” дууг /4,38 тэрбум удаа/ ардаа орхисон гэсэн үг юм.

Фонси дуугаа испаниар дуулсан бөгөөд ингэж хит болж дэлхийг байлдан лагуулна хэмээн төсөөлөөгүй ажээ. “Энэ бол бараг солиорол. Мэдээж би дуугаа хит болгохыг зорьж хийсэн, гэхдээ ийм толгой эргэм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Дууг минь сонсоод хүмүүс бүжиглээсэй л гэж бодсон юм” хэмээн дуучин BBC-д ярьжээ.

“Despacito” одоогийн байдлаар дэлхийн 35 орны хитийг тэргүүлээд байна, түүн дотор Их Британи, Испани, АНУ-д. АНУ-ын Billboard-ийн топ 100-д сүүлийн 11 жилийн турш латин дуу орж ирээгүй байсан юм. 1996 онд Испанийн “Los del Rio” хамтлагийн Macarena дуу топ 100-д орж байжээ.

“Despacito” гэдэг нь “аажуухан, удаавтар” хэмээн орчуулагдана. Дуу мэндлээд дөнгөж хагас жил болж байгаа юм. Энэ дууг Жастин Бибер хүртэл саяхан жаахан өөрчлөн дуулсан. Ингэхдээ дахилтыг испаниар, бусдыг нь англиар дуулжээ. Жастин дууг амьдруулж чадаагүй гэж олон хүн шүүмжилж байгаа юм. BBC-д өгсөн ярилцлагадаа Фонси Жастинд уурлаагүй хэмээн хэлжээ. Фонси саяхан дуугаа португалиар бас бичүүлсэн байна. Энэ дууны YouTube дэх хандалт нь 2,6 тэрбум хүрээд байгаа ч цаг, минут тутам нэмэгдэж байгаа учраас тун удахгүй түүхэн амжилтыг тогтооно гэж олон хүн хүлээж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
2
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3337