М.Оюунчимэг хүүгийнхээ асуудлаас болж ЭМДЕГ-т “уураа“ гаргасаар байх уу

Arslan.mn

Чуулганы хуралдаан болгон дээр цөөн дуугардаг, дуугарахаараа буруу зөрүү ярьж олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг М.Оюунчимэг гишүүн өнөөдөр НББХ-ны хурал дээр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг баахан загнав. Хамгийн гол нь загнаад байгаа асуудлаар нь тайлбарыг тодорхой өгч байхад зөрүүлээд загнаж байгаагийн цаана ийм нэг асуудал хөндөгдөх нь.   

Учир нь  түүний хүү Б.Энхмөрөнгийн асуудал санаанд орж байгаа юм. Тодруулбал, 2021 оны гуравдугаар сард "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргаар тухайн албан тушаалын шаардлагыг хангаагүй хүн буюу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ажиллаж байгаа нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, ажлаа өгсөн байдаг.  Үүнд л М.Оюунчимэг гишүүн ууртай явдаг юм уу гэж л олон нийтэд харагдав.  

Ер нь УИХ-ын гишүүд  "хүн загнадаг" хэвшмэл хандлагатай боллоо шүү. Гишүүдэд ажлаа танилцуулж байгаа хүмүүс нь ч загнуулдаг хэвшилтэй боллоо. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33370