Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польш Улсын Ерөнхийлөгч А.Дудатай утсаар ярилаа

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудатай хүсэлтийнх нь дагуу утсаар ярив.

Хоёр орны Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааны олон талт асуудлаар санал солилцлоо. Тухайлбал, хоёр талын яриа хэлэлцээний механизм болох Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс, Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтын үр дүнг сайшааж, улс орны хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэд хоорондын харилцааг чухалчилж байдгаа онцолж, Польшийн төр, засаг, ард түмэн тус улсад суралцаж, ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд байнга дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийллээ.

 

Эх сурвалж: President.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33377