УДШ бүртгэлийн мэдээллээ шинэчилж, С.Эрдэнэ АН-ын дарга биш гэж нотолсон гэв үү?

Arslan.mn

2021 он гармагц УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгч С.Эрдэнэ  АН-ын даргаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тус намынхан хоёр тусдаа АН-ын даргын сунгаа явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэх хоёр даргатай болсон ч Дээд Шүүх хэнийг нь ч бүртгээгүй.

Улмаар нэг жилийн дараа буюу одоогоос сарын өмнө АН-ын Дотоод Сонгуулийн Хороо АН-ын даргын сунгааг дахин зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувь 13 мянган хүний санал авч, сонгогдсон билээ. Энэ үетэй зэрэгцэн Улсын Дээд Шүүх С.Эрдэнэ нарын АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, бүртгэсэн. 

Гэвч Улсын Дээд Шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн бөгөөд уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон, одоогоор АН албан ёсны даргагүй байгаа гэжээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33381