Р.Цогтоо: Жилд мотоциклоосоо унаж 93 хүн нас барж, 246 хүн гэмтсэн харамсалтай тоо бий

Arslan.mn

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн чиглэлийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Р.Цогтоотой ярилцлаа.

-Сүүлийн үед зам тээврийн мотоцикл унаж яваад бэртсэн, гэмтсэн осол их бүртгэгдэж байна. Он гарснаар хэчнээн мотоциклийн осол гарсан бэ?

- Улсын хэмжээнд 2021 онд мотоциклтой холбоотой зам тээврийн 462 осол бүртгэгдэж, ослын улмаас  93 хүний амь нас хохирч,  246 хүн гэмтсэн харамсалтай тоо бий.  Нийт ослын 70,8 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бөгөөд нас барсан хүний тоо өмнөх онтой нь харьцуулахад 25.7 хувиар өссөн байна.

Нийт ослын 28 буюу 5.7 хувь нь Өвөрхангай аймагт, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт тус бүр 34 осол бүртгэгдсэн.  Эдгээр аймагт мотоциклийн хэрэглээ өндөр байгаа бөгөөд осол, гэмтэл их бүртгэгддэг.

Энэ оны эхний нэгдүгээр улирлын байдлаар  мотоциклийн холбоотой зам тээврийн осол улсын хэмжээнд 88 бүртгэгдсэн. Хэргийн улмаас 48  хүн гэмтэж, 31 хүний амь нас хохирсон ба үүнээс насанд хүрээгүй хүүхэд мотоцикл жолоодож яваад онхолдож амь насаа алдсан 2 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүний амь нас хохирсон ослын 30 нь орон нутагт гарсан.

-Хөдөө орон нутагт гарч байгаа дийлэнх ослууд нь мотоциклтой холбоотой ослууд гэлээ. Осол гарах шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Мотоциклоор үйлдэгдэж байгаа зам тээврийн ослын гол хүчин зүйл нь тээврийн хэрэгслийн мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй, туршлага дадлага муу  байна. Мөн  мотоцикл унахдаа хамгаалах малгай өмсөөгүйн улмаас гэмтэж, бэртэх, улмаар нас баралт гарах нөхцөлүүд бүрдээд байна. Дээрээс нь жолооч нар замгүй газраар маш их явдаг учир  ховил, чулуунд цохигдож нас барах хөдөө орон нутагт түгээмэл.

Батлагдаагүй шороон зам ганга жалга, бартаат замаар мотоциклтой иргэд 60 км/цагаас илүү хурдтай явж, өөрсдийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулдаг. Тиймээс иргэд, малчид мотоциклын хурдыг зөв тохируулж, хамгаалалтын малгай өмсч, зөвхөн урин дулааны улиралд унаж хэвших хэрэгтэй.

-Танай албанаас мотоциклоор үйлдэгдэж байгаа зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа вэ?

- Үүнтэй холбоотойгоор  орон нутгийн замд хяналт шалгалтыг тогтмол  хийж байна. Мөн  мотоциклоор хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нараас 1-рт эрхийн үнэмлэхтэй байхыг шаардаж байна. 2-рт хамгаалах малгайг өмсөх  шаардлага тавьж ажиллаж байгаа. Эрх зүйн зохицуулалтын хувьд Зам тээврийн хөгжлийн яамтай хамтраад өнгөрсөн онд мотоциклийн гурван стандартыг боловсруулсан. Үүнд:

1. Авто тээврийн хэрэгсэл- мотоцикл ерөнхий шаардлага

2. Мотоцикл хайлшийн обуд турших арга

3. D4, 125маркын мотоцикл.Техникийн ерөнхий шаардлага эдгээр стандартуудыг боловсруулсан байгаа.

Тухайлбал, хамгаалах малгай, мотоциклийн дугуй гэсэн 2 стандарт байсан болвол мотоциклийн өөрийнх нь ерөнхий шаардлага гэсэн стандарт тусдаа байгаагүй автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598 гэсэн дээр л хэдэн өгүүлбэр байсан тийм учраас мотоциклийн стандартыг бид тустана боловсруулсан.

Хоёр дахь стандартын хувьд мотоциклтой холбоотой  зам тээврийн осол дугуй, обуднаас болдог тохиолдол их. Тухайлбал, хигээсэн обуд, хайлшин обуд 2 төрлийн байдаг юм байна. Хигээсэн обудтай тээврийн хэрэгсэл нь аливаа цохилт өгсөн тохиолдолд өөрийн хүчийг өөртөө шингээж байдаг энэ нь юу гэхлээр давуу талтай шороон замд зориулагдсан. Хайлшин обудтай мотоцикл бол үйлдвэрлэхэд хямдхан  давуу тал нь хатуу хучилттай замд зориулагдсан. Ингээд ялгаад үзэхэд обудныхан ач холбогдлыг таниулах их чухал.

Хатуу хучилттай замд ашиглах обуд нь задардаггүй болон задардаг байж болно. Мөн түүнчлэн мотоциклийн жолооч нь өвдөгний хаалт, зорчигч барих бариул, зорчигч тээвэрлэх боломжтой шахаатай, шахаагүй мотоцикл зэргийг тоноглосон байна. Ингээд детальчлаад, нарийвчлаад стандартаар ороод ирсэн. Урьд нь бол эрхзүйн акт байгаагүй. Жишээ нь өвдөгний хаалт гэдэг зүйл мотоцикл дээр маш чухал байдаг. Унаж яваа зорчигчийг хамгаалдаг мотоцикл унахад тэр хаалт нь түшүүр болдог, өвдгийг нь хамгаалдаг, хөл гарыг нь бэртээхээс хамгаалдаг. Зорчигчийн бариул гэхээр ард зорчигч сууж байгаа бариултай байна. Одоо бол өвдөгний хаалтгүй, зорчигчдын бариулгүй мотоцикл түгээмэл байгаа. Техникийн хувьд хамгаалсан иймэрхүү тодорхойлолтууд орж ирсэн.

-Энэ стандартууд хэрэгжилт ямар байгаа вэ?

-Эдгээр стандартууд 2021 онд батлагдаж,  2021 оны 11 сарын 4-нөөс эхлэн хүчин төгөлдөр болсон. Бүхий л байгууллагууд хэрэгжүүлэх шаардлагатай. Ялангуяа төрийн байгууллага гааль, татвар,  Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба стандартыг хөрс нь дээр нутагшуулах, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа.

-Мотоциклийг хамгаалах малгайгүй унаж хөдөлгөөнд оролцсон  тохиолдолд  хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Хамгаалалтын малгай өмсөөгүй замын хөдөлгөөнд оролцсон бол Зөрчлийн тухай хуулиар 10 мянган төгрөгөөр торгодог. Мөн бичиг баримтын зөрчилтэй “А” ангиллын үнэмлэхгүй иргэд замын хөдөлгөөнд оролцох нь элбэг. Энэ тохиолдолд мөн Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна. Харин согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 жилийн хугацаанд хасч 400 мянган төгрөгөөр торгодог.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33394