АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бейсений АВЛИГЫН ХЭРГИЙГ прокурорт шилжүүлжээ

Arslan.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс УИХ-ын гишүүн Б.Бейсен нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, улмаар шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн Прокурорын Газарт хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Бейсеныг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний  хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон хэмээн буруутгаж буй.

Энэ талаар АТГ-аас  "Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдах албан тушаалтан ”Б” нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж иргэнд давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлсэн" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33418