С.Эрдэнэ: Д.Сосорбарам та бүхний гурил цацах эрхийн чинь төлөө тэмцэж ирсэн хүн

Arslan.mn

Нийслэлийн ардчилсан намаас "Монголоо Белариус шиг болгохгүй" нэртэй цуглааныг Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд зохион байгуулах үеэр оролцогч Д.Сосорбарам мэдээлэл хийх үеэр монгол дээлтэй залуус түүн рүү гурил цацаж  үймээн дэгдээв.  

Эл үйл явдалтай холбогдуулан АН-ын дарга асан С.Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Өнөөдөр ардчилсан Монгол Улсын иргэн зөвхөн үзэл бодлоо илэрхийлсний төлөө нүүр лүүгээ гурил цацуулж доромжлуулах ёсгүй. Д.Сосорбарам та бүхний гурил цацах эрхийн чинь төлөө тэмцэж ирсэн хүн юм" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33420