Олон улсын боксын холбоо буюу "IBA"-ын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Туркийн Истанбул хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэмцээнд манай улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчтай 10 тамирчин оролцож байгаа бөгөөд -54 кг жинд тулалдсан О.Есүгэн өчигдөр эхний өрсөлдөгчөө яллаа.
Тэрээр Мексикийн Кинонез Фернандезтэй тулалдсан бөгөөд хоёрдугаар үеийн 2:14 минутад шүүгчийн шийдвэрээр ялсан. Ингэснээр О.Есүгэн шилдэг 16-д Энэтхэгийн Шикшатай энэ сарын 15-д тулалдахаар болов.