С.БЯМБАЦОГТ: Авлигаас салах хуульд УИХ хойрго хандаж байна

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Монгол Улсын 2023 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэж байна.

Чуулганы хуралдаанд Засгийн газрын гишүүд оролцож, гишүүдийн асуултад хариулж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо. Хүнсний хангамжийн асуудлаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэхийг дэмжиж байна. Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулж байна. Ойрын үед гишүүдтэй хамтарч ажиллана.

Зөвшөөрлийн хуулийг 22 гишүүн УИХ-д өргөн барьсан байдаг. Засгийн газраас мөн 2019 онд өргөн барьсан. Хэлэлцэх эсэхийг нь шийдээд, дөрвөн жилийн хугацаа өнгөрч байна. Аж ахуйн нэгж, иргэдийн дөрвөн жил хүлээсэн хууль батлагдахгүй удаж байгаа учраас Зөвшөөрлийн хуульд УИХ зөвшөөрөл олгож өгөөч ээ.

Найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулахын тулд найман төрлийн зөвшөөрөл авдаг болчихсон. Зөвшөөрөл, гарын үсэг бүрийн цаана хүнд суртал, авлига явдаг. Энийг цэгцэлье гэж байгаа юм. Одоог хүртэл баталдаггүй. Тэгсэн мөртлөө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө хүнд суртлыг багасгана гэж ярьдаг. Гэтэл авлигаас салах хуульд УИХ хойрго хандаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33442