М.Оюунчимэг “ард иргэдийн төлөө“ ядаргаанд ортлоо ажиллаж байна гэсэн үү

Arslan.mn

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдаан болгон дээр цөөн дуугардаг, дуугарахаараа буруу зөрүү ярьж олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг нэгэн.Тэрбээр сүүлийн үед ярьдаг ганц сэдэвтэй болсон. Энэ нь жорлон юм. Тиймдээ ч УИХ-ын дарга, гишүүдэд тэмээ гэхээр ямаа гээд жорлон яриад байх юм хэмээн зэмлүүлэх вэ дээ.

Тэгвэл М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа  "Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу. Яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ" хэмээн жиргэжээ.

Харин гишүүний хувьд ажлаа тултал хийж байгаа нь үнэний ортой байж болох ч "бай"-гаа онож буй эсэх нь эргэлзээтэй.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33476