СТАТИСТИК: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 2.3%-аар ӨСЖЭЭ

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 14.4 хувь, өмнөх оны эцсээс 6.4 хувь, өмнөх сараас 2.3 хувиар өссөн байна. 

Ийнхүү 14.4 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.8 хувь (мах, махан бүтээгдэхүүн 7.9 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 18.1 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.7 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.9 хувь,
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 10.4 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 15.2 хувь,
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 25.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. 

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны дөрөвдүгээр сард 7 хувь, 2020 оны дөрөвдүгээр сард 4.7 хувь, 2021 оны 4 дүгээр сард 5.6 хувь гарсан бол 2022 оны дөрөвдүгээр сард 14.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 8.8 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 14.4 хувь гарсны 4.9 нэгж хувь буюу 34 хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33502