Дэлхийн театрын тайзнаа тавигдах “73 ЦАГ” жүжгийг “Хүүхэлдэйн театр”-т тоглоно

Arslan.mn

Дэлхийн театрын олон тайзнаа англиар тавигдах “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжгийг дээжлэн 5-р сарын 28-наас Монгол хэлээр цөөн удаа “Хүүхэлдэйн театр”-т тоглоно.

Монгол уран бүтээлчид анх удаа “Далан гурван цаг” бүрэн хэмжээний жүжгийг англи хэлээр АНУ, Герман, Швед, Орос, Австри, Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглоно. Тиймээс уг жүжиг цаашид дор хаяж гурван жил үргэлжилж, ОУ-ын театрын үйл ажиллагаануудад оролцохоор төлөвлөжээ. Монголд англи хэлээр театрын шинэ бүтээл төрж байгаа нь аялал жуулчлалын салбарт онцгой анхаарал хандуулж байгаа манай улсын хувьд олзуурхууштай явдал болж, аялагч, жуулчдад сонирхолтой үзвэр нэмэгдэж байгаа юм. 

Жүжгийг нэрт сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж, УГЗ На.Болд найруулжээ. Санаанд оромгүй жүжигчдийн өвөрмөц сонголт, найруулгын онцгой тавилт, сэтгэл татам төгс тайз засал, хөгжмийн яруу тунгалаг найруулгаар шинэ шийдэл, шинэ ойлголт, шинэ хандлагыг харуулах “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжиг ийнхүү үзэгчдэд хүрэхэд бэлэн болж байна.

Дэлхийн киноны алдартай төсөл “Чонон сүлд”-ийн эгэл боргил, омог бардам монгол эмэгтэйг бахархам бүтээсэн Р.Анхням театрын тайзан дээр шинэ дүрээ амилуулах нь үзэгчдийн сонирхлыг өөрийн эрхгүй татаж байна. Үг, аяа өөрөө бичиж дуулсан бүхэн нь сэтгэл догдлуулан, зүрхэнд хүрдэг А.Төгсбаяр (Guys хамтлаг) ямархан уянга эгшгээр дүрээ гаргахыг харах үлдлээ.

Дуу хоолойгоороо үзэгчдийн дотны танил орчуулгын киноны жүжигчин Д.Батцэцэг тайзнаа дүр бүтээхээр эргэн ирэв. “ДАЛАН ГУРВАН ЦАГ” жүжгийн хөгжмийн зохиолчоор О.Чинбат ажиллаж байна.

Тэрээр ОУ-ын “Найдал” уралдааны гурав болон дэд байр, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн улсын уралдааны дэд болон тэргүүн байр, Төв Азийн олон улсын Залуучуудын фестивалийн Алтан цом, Засгийн газрын шилдэг уран бүтээлчид олгодог “Мөнгөн мод” зэрэг шагналын эзэн болж байсан авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тайзны зургийг А.Одонцэцэг гарган урлаж байна. Тэрээр өмнө нь  УДЭТеатрт тавигдсан ЭДИП ХААН жүжгийн ерөнхий зураачаар амжилттай ажиллажээ.

Жүжгийн зохиолч Х.Наранжаргалын “Сэтгэлд нууцлагдсан амраг”, “Улаан сарнай”, “Харамсалтай нь хайртай” жүжгүүдээрээ “Арслан”, “Гэгээн муза” шагнал хүртсэн. “Сүүлчийн улирал”, “Гүүр”, “Бэр”, “Санан санан дурсана” жүжгүүднь цэнхэр дэлгэцээр үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Х.Наранжаргалын “Хоосон хөргөгч, шар лууван, улаан лооль” жүжгийн уншлагыг Чикаго хотын жүжигчид өмнө нь англиар хийжээ. “Монголын 100 шилдэг эмэгтэй”-гээр шалгарсан авьяаслаг зохиолчийн нэгэн бүтээл тайзнаа амилж байна.

Жүжгийн найруулагч Н.Болд Монгол төрийн наадмыг гурвантаа дэглэсэн, "Яаралтай цахилгаан", "Өрлөг жанжны өчил", “Би эрчүүдийг хүснэ”, "Дурлал яг үлгэр шиг бас үхэл шиг", "Шөнө дундын бүжиг", "Стриптиз блюз", "Нэг л уучил" жүжгүүд, “Зун орсон цас” мюзикл”, "Учиртай гурван толгой" дууриараа театрын суудал эзгүйрсэн бараан үед үзэгчдийг театр руу урин дуудсан юм. Түүний найруулж, цомнолыг нь бичсэн  “Чингис хаан” рок дуурь, “Үлэмжийн чанар” дуулалт жүжиг, “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь үзэгчдийн хүсэлтээр өнөөг хүртэл тоглогдсоор байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33529