ШУУРХАЙ: Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг “Хэлэлцэх шаардлагагүй” хэмээн УДШ-ээс буцаажээ

Arslan.mn

Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан намын даргаар бүртгэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд дөрөвдүгээр сарын 13-нд хүргүүлсэн. Уг хүсэлтийг Улсын дээд шүүх өнөөдөр /2022.05.20/ хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. Тэгвэл Ардчилсан намаас хүсэлтээ буцаан татжээ.

Энэ талаар АН-ын ХЭГ-ийн дарга Б.Ган-Очир Улсын дээд шүүхийн гадна мэдээлэл хийхдээ, "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татаж байна" гэсэн билээ.

Харин УДШ-ын зүгээс “Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгэх асуудлыг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн тогтоол үйлдэж, буцааж байгаа гэсэн мэдээлэл бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33560