ХӨСҮТ: Сармагчны цэцэг өвчин манай бүсийн гурван улсад бүртгэгдсэн байна

Arslan.mn

Олон улсад бүртгэгдсэн Сармагчны цэцэг өвчлөлийн тухай‍️‍ ХӨСҮТ-өөс мэдээлэл өгөв. Тодруулбал, "Сармагчны цэцэг өвчин нутагшмал биш улс орнуудад дэгдэлт байдлаар бүртгэгдсэн талаар ДЭМБ-д мэдээлсэн байна. 2022 оны тавдугаар сарын 13-нд анх бүртгэгдсэн энэ өвчин одоо ДЭМБ-ын гишүүн 10 улсад тархаад байна. Энэ өвчин нутагшмал биш, манай бүсийн 3 улсад бүртгэгдсэн байна.

2022 оны тавдугаар сарын 20-ны байдлаар лабораториор батлагдсан 87 тохиолдол, сэжигтэй 28 тохиолдол албан ёсоор ДЭМБ-д мэдээлэгдээд байна" гэжээ.

ЭМЯ-наас "Уг өвчин нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Сармагчингийн цэцэг өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг" хэмээн мэдээлээд байгаа юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33577