В.Путины бие муудаж Оросын засаглалд маш ноцтой нөлөө үзүүлж байна гэж Их Британийн тагнуулч мэдэгдлээ

Arslan.mn

В.Путины бие муудаж эмч нараар хүрээлүүлж тогтмол завсарлага авч удахгүй сувилалд хэвтэх гэж байгаа талаар   Их Британийн тагнуулч асан Кристофер Стил мэдэгдлээ.

Кристофер Стил Британийн LBC радиод ярилцлага өгөх үеэр тэрбээр,  "Кремль дэх эмх замбараагүй байдал улам бүр нэмэгдэж байна. Түүний өвчлөл нэлээн нэмэгдсэн бөгөөд Путинаас хамаарах улс төрийн тодорхой удирдлага байхгүй, цэргийн командын бүтэц гэх мэт үйл ажиллагаа явуулах ёстой шигээ ажиллахгүй байгаа. Энэ бол үнэн. Одоогийн байдлаар энэ нь Оросын засаглалд маш ноцтой нөлөө үзүүлж байна" гэжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаарх олон долоо хоног цуурхал гарсаны дараа Стилийн ийнхүү тайлбар хийсэн байна.

Түүнийг хорт хавдар, Паркинсоны өвчин эсвэл эрт үе шаттай сэтгэцийн хомсдолтой гэж мэдээлж буй.

Тагнуулч Кристофер Стил  нь МИ6-ын ажилтан асан бөгөөд Орост олон жил ажилласан, тагнуулын агентлагийн Орос дахь салбарыг гурван жил удирдсан аж.

Эх сурвалж: Yahoo
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33587