САНГИЙН ЯАМ: Шадар сайд үүрэг өгсний дагуу ипотекийн 8%-ийг 6% болгох, урьдчилгааг 30%-иас багасгаж 20% болгохоор ажиллаж байна

Сангийн дэд сайд С.Мөнхчимэг өөрийн цахим хуудсандаа Шадар Сайдаас үүрэг өгсөний дагуу  Ипотекийн зээлийн одоо байгаа урьдчилгаа 30 хувийг 20 хувь болгон бууруулах ажлын хэсгийг өөрийн биеэр ахалж байгаа талаараа мэдээлжээ.

Тэрээр:

  • Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг одоогийн 30%-иас багасгаж 20% болгох
  • 2013-2020 онд ипотекийн 8%-ийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруулан 6% болгох зэрэг бусад боломжуудийг судлан ажиллаж байна гэлээ.

Ташрамд дурдахад, Шадар сайд С.Амарсайхан ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг  хөндөн олон нийтэд дэлгэж, улмаар Сангийн яамаар ахлуулсан Барилга хот байгуулалтын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагууд болон эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан ажиллаж буй.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33592