ЦЕГ: Эмнэлэгт эмчлүүлж байсан иргэн цонхоор унаж, нас барсан хэргийг шалгаж байна

Arslan.mn

Эмнэлгийн цонхоор хүн унаж, амиа алдсан хэрэг гарсан.

Тодруулбал, өнөөдөр 08:45 цагийн орчимд цагдаагийн байгууллагад “Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Нэгдүгээр төв эмнэлгийн байрны тавдугаар давхрын цонхноос хүн уначихлаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дээрх дуудлага, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй цонхоор унаж нас барсан нь тогтоогджээ.

Хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохоор тус хэлтсээс одоогоор мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, тус иргэн нь сэтгэц гутралд өртсөнөөс болж амиа хорлосон байж болзошгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33593