АНУ: 18 настай эрэгтэй гал нээж, 14 сурагч, нэг багшийг хөнөөсөн АЙМШИГТ ХЭРЭГ гарлаа

Arslan.mn

Өнгөрөгч шөнө АНУ-ын Техас Увалде хотын нэгэн бага сургуульд Сальвадор Рамос гэх 18 настай эрэгтэй гал нээж, 14 сурагч, нэг багшийн аминд хүрсэн аймшигт хэрэг гарсан талаар тус мужийн захирагч Грег Эббот мэдэгдэв.

Хуулийн байгууллагын мэдээлснээр  олон тооны хүүхэд, ажилчид гэмтсэн байна. 

Хэвлэлийн бага хурлын үеэр  Грег Эббот " 18 настай эрэгтэй гал нээж, 14 оюутан, нэг багшийг "аймшигтайгаар" буудаж хөнөөсөн" харамсалтай явдал боллоо гэжээ.

Хэргийн газарт цагдаа нар ажиллаж байгаа бөгөөд сэжигтэн бага сургуульд ирж халдлага үйлдэхээсээ өмнө эмээгээ буудан хөнөөсөн байж болзошгүй байгаа аж. Тэд түүнийг Увалде ахлах сургуулийн сурагч болохыг тогтоожээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33620