Б.Бат-Эрдэнэ: УИХ-д дархлагдсан, ажилдаа ирдэггүй гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана

Arslan.mn

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн "Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүд улс төрийн зориг гаргаж УИХ-ын Ёс зүйн дүрмээ баталсан. Шинэ батлагдсан дүрмийн хүрээнд УИХ үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь чуулган, байнгын хорооны ирц бүрддэггүй. Гишүүд хуралдаж чаддаггүй байсан байдал арилсан. Гэхдээ УИХ-д дархлагдсан, ажилдаа огт ирдэггүй нэр бүхий гишүүд бий. Эдгээр гишүүдийн нэрийг олон нийтэд зарлана"

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33659