ШУУРХАЙ: УИХ-ын дөрвөн гишүүнд ХИЛИЙН ХОРИГ тогтоох саналыг ШҮҮХЭД ИРҮҮЛЖЭЭ

Arslan.mn

Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор гурван долоо хоногийн өмнө УИХ-д гаргасан. УИХ хоёр долоо хоногийн өмнө “...Түгдэлзүүлэх шаардлагагүй” гэж шийдсэн. 

Тэгвэл Прокурорын байгууллагаас УИХ-ын зарим гишүүнд хилийн хориг тогтоох саналыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Тодруулбал, УИХ-ын дөрвөн гишүүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх хурал маргааш 15:00 цагт тус шүүхэд болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
33665