ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯНАХ АППЛИКЭЙШН

Өнөө цагт гар тус ажил амьдралын олон асуудлыг шуурхай зохицуулдаг болсон ч донтуулж, амьд харьцааг багасгадаг муу талтай. Тэгвэл гар утаснаасаа хялбар аргаар хэрэглээгээ зохистой түвшинд хянаж, эрүүл мэнд, бүтээлч байдалдаа анхаарах аппликэйшнуудыг санал болгоё.

BREAKFREE

Өдөрт хэдэн удаа гар утасныхаа цоожийг тайлж буй болон хэчнээн минут зарцуулдагийг бүртгэнэ. Ийм төрлийн бусад аппликейшнуудыг бодвол гар утсаа ашиглаж буй мэдээлэл дээр үндэслэн донтолтын оноо өгдгөөрөө онцлогтой.

FOREST

Утсаа маажих дуртай хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч. Энэхүү апп нь гар утсаа оролдохгүй байж чадвал мод тарьж ургуулах боломжийг хэрэглэгчдэд олгодог. Аппликейшныг нээхэд таны мод шууд ургаж эхлэх бөгөөд 30 минут бололгүй фэйсбүүк, эсвэл тоглоом тоглоход тарьж буй мод үхэж эхэлнэ.

MOMENT

Гар утасны хэрэглээ болон ямар аппликейшнуудад хэдий хугацаа зарцуулж байгааг харуулна. Апп ашиглалтаа хянахдаа өглөө гар утасныхаа setting-battery хэсгийн зургийг screenshot хийж мэднэ. Мөн төлбөртэй хувилбарыг нь сонгож, өдөрт гар утас ашиглах хугацаанд хязгаар тогтоох болон гэр бүлийн гишүүдийнхээ гар утас, апп ашиглахыг хянах боломжтой. 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
3374