Саяхан С.Эрдэнэ даргатай АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болсон. Хуралдаанаар Үндэсний бодлогын хорооны эргэлтийн сонгуулийг зохион байгуулж, гишүүдээ сонгосон байна.
Тэгвэл АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүнээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нар сонгогджээ.
Энэ удаад Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдэд бизнесмен, эдийн засагчид олноор орж ирсэн бөгөөд АН-ын гишүүн С.Баярцогт, Б.Хурц, Х.Тэмүүжин нар гишүүний татвараа төлсөн учраас ҮБХ-ндоо үлдсэн байна.